Нийслэл хотын төв цэгт байрлах Үндэсний соёл амралтын хүрээлэн нь гэр бүл, найз нөхдөөрөө чөлөөт цагаа өнгөрөөх, аюулгүй, тав тухтай орчинд амарч, алжаалаа тайлах боломжийг олгодог.

1951 онд ашиглалтад орсон тус цэцэрлэгт хүрээлэнг хүүхэд, гэр бүлд зориулсан нийтийн эзэмшлийн талбайн зориулалтаар байгуулсан бөгөөд үе, үед өөрчлөлт шинэчлэлт хийгдсээр өнөөдрийн “Хүүхдийн парк” болтлоо хөгжсөн юм.  Үндэсний соёл, амралтын хүрээлэнд бүх насны хүүхдэд зориулсан тоглоом, үзвэр үйлчилгээ, урлаг соёлын төвүүд, амарч зугаалахад тохиромжтой аюулгүй орчин, ногоон байгууламжууд бий.